Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:49

[1] ЭЗЭНийг магтагтун! Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун! Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!

[2] Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун! Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун!

[3] Түүнийг бүрээн дуугаар магтагтун! Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун!

[4] Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун! Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун!

[5] Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун! Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун!

[6] Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун!

Дуулал — Chapters