Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:15

[1] ЭЗЭН, Өөрийн уураар намайг бүү зэмлээч, Өөрийн хилэнгээр ч намайг бүү гэсгээгээч.

[2] Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч. Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.

[3] Миний сэтгэл ч ихэд шаналж байна. Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?

[4] ЭЗЭН, буцан ирж, миний сэтгэлийг хэлтрүүлээч, Өөрийн хайр энэрлийн улмаас намайг авраач.

[5] Учир нь үхэлд Таныг дурсан санана гэж үгүй, Үхэгсдийн оронд хэн танд талархах вэ?

[6] Би ёолсоор эцэж ядарч байна. Шөнө бүр би ороо хөвүүлж, Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.

[7] Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн. Миний бүх өстнүүдээс болж нүд минь харанхуйлсан.

[8] Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд. Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон.

[9] ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.

[10] Миний бүх дайснууд ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ. Тэд гэнэт ичин, ухрах болно.

Дуулал — Chapters