Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:47

[1] "Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ". Одоо Израилиар хэлүүл.

[2] "Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм.

[3] Тариачин миний нурууг анжсаар хагалав. Тэд урт шан татсан билээ".

[4] ЭЗЭН бол зөв шударга юм. Тэрээр хорон муу хүний уяаг тасалдаг.

[5] Сионыг үзэн ядагчид бүгд Ичгүүрт орж, ухрагтун.

[6] Тэд ургахаасаа өмнө хатдаг Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.

[7] Эдгээр нь хадланчийн атгыг ч, Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.

[8] Хажуугаар өнгөрөгчид ч "ЭЗЭНий ерөөл та нар дээр байг. Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе" гэж хэлдэггүй.

Дуулал — Chapters