Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:40

[1] Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ! Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна.

[2] ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулах бөгөөд Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй хэмээгдэх болно. Та түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.

[3] ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ. Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно.

[4] Би "ЭЗЭН, намайг нигүүлсээч. Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч" гэв.

[5] Миний дайснууд намайг муулан "Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?" гэж ярилцдаг.

[6] Тэр намайг харахаар ирэхдээ худал ярьдаг. Тэрээр зүрхэндээ хорон мууг агуулаад Гадагш гарахдаа түүнийгээ тараадаг.

[7] Намайг үзэн ядагч бүхэн миний тухай шивнэлддэг. Намайг хорлохоор тэд хуйвалдан

[8] "Тэр хорт өвчин туссан. Тэр хэвтээд дахин босож чадахгүй" гэнэм.

[9] Миний итгэдэг, Миний талхыг идэж байсан дотно найз минь ч Миний эсрэг өсгийгөө өргөсөн.

[10] Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж, Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.

[11] Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учир Та намайг таалдгийг би үүгээр мэднэ.

[12] Та намайг миний үнэнч байдлын дунд түшиж, Намайг Өөрийн өмнө мөнхөд байлгадаг.

[13] Израилийн Бурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдах болтугай! Амен, амен. XXXXXXXXXXX

Дуулал — Chapters