Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:17

[1] ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм.

[2] Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг Өдгөөгөөс мөнхөд хүртэл Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.

[3] Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй. Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.

[4] Өө, ЭЗЭН, сайн хүмүүст болон Шулуун шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч.

[5] Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно. Израилийн дээр амар амгалан орштугай.

Дуулал — Chapters