Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:17

[1] Миний зөв шударгын Бурхан, Намайг дуудахад хариулаач! Намайг зовоход Та намайг амраасан билээ. Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.

[2] Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, Худал хуурмагийг хайх юм бэ? Села

[3] Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав. Би Түүний дуудахад ЭЗЭН сонсдог билээ.

[4] Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай. Села

[5] Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ.

[6] "Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?" гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, нүүрнийхээ гэрлийг бидэн уруу өргөөч!

[7] Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.

[8] Би амар амгалан хэвтэж, унтах болно. Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН, Зөвхөн Та билээ.

Дуулал — Chapters