Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:21

[1] Бид Танд талархал өргөж байна, Бурхан, бид талархал өргөж байна. Учир нь Таны нэр ойрхон байна. Хүмүүс Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

[2] "Би тогтоосон цагийг сонгохдоо Шулуун шударгаар шүүдэг нь Би билээ.

[3] Газар дэлхий болон түүн дотор оршин суугч бүгд үгүй болдог. Түүний багануудыг бат бөхөөр тогтоосон нь Би билээ. Села

[4] Би бардамнагчид «Бүү бардамна», Хорон муу хүнд «Эврээ бүү өргө.

[5] Өөрийн эврээ өндөрт бүү өргө. Бардам хатуугаар бүү ярь» гэсэн".

[6] Учир нь өргөмжлөл дорноос үгүй, өрнөөс ч үгүй Цөлөөс ч ирдэггүй.

[7] Харин Бурхан бол Шүүгч юм. Тэрээр нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилдөг.

[8] Учир нь аяга ЭЗЭНий мутарт байгаа бөгөөд дарс ч хөөсөрч байна. Тэр нь сайн хутгагдсан бөгөөд Тэрээр түүний дотроос асгадаг. Үнэхээр дэлхийн бүх хорон муу хүн түүний шавхрууг шахан уух болой.

[9] Харин би мөнхөд тунхаглана. Би Иаковын Бурханд магтан дуулна.

[10] Хорон муу хүний бүх эврүүдийг Тэр огтолж, Харин зөв шударга хүний эврүүд өндөрт өргөгдөнө.

Дуулал — Chapters