Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:53

[1] Бурхан, миний хашхирахыг сонсооч. Миний залбиралд чих тавиач.

[2] Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг.

[3] Учир нь Та миний хоргодох газар, Дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ.

[4] Өөрийн майханд намайг мөнхөд суулгаач. Таны жигүүрийн дор намайг хоргодуулаач. Села

[5] Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ. Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.

[6] Та хааныг урт наслуулна. Тэрээр олон үеүдийн турш амьдарна.

[7] Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдрах болно. Түүнийг хамгаалуулахаар хайр энэрэл болон үнэнийг томилооч.

[8] Тийнхүү өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд Би Таны нэрд мөнхөд магтан дуулна.

Дуулал — Chapters