Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:05

[1] Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч. Өөрийн өршөөлийн агуу байдлын дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.

[2] Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.

[3] Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг.

[4] Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ. Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд Шүүх үедээ гэм зэмгүй болой.

[5] Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.

[6] Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Миний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ.

[7] Намайг хиссопоор цэвэршүүлээч, Тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач, Тэгвэл би цаснаас цагаан болно.

[8] Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч. Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.

[9] Миний нүглээс нүүрээ буруулж, Миний бүх гэм бурууг арилгаач.

[10] Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.

[11] Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.

[12] Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.

[13] Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөд Нүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.

[14] Бурхан, миний авралын Бурхан, Намайг цусны буруугаас авраач. Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.

[15] ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд Миний уруулыг нээгээч.

[16] Учир нь Та тахилд баярладаггүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан. Та шатаалт тахилыг таалдаггүй.

[17] Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.

[18] Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч.

[19] Тэгээд Та зөв шударга тахилууд, Шатаалт тахил болон бүтэн шатаалт тахилд баярлана. Тэгээд Таны тахилын ширээн дээр залуу бухнууд тахигдана.

Дуулал — Chapters