Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:20

[1] ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.

[2] Та нарын хувьд эрт босон, Орой болтол унтахгүй байж, Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм. Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.

[3] Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, Умайн үр жимс бол шагнал юм.

[4] Дайчны гарт буй сумтай адил Залуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ.

[5] Тэднээр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтэй вэ! Тэд дааман хаалган дээр дайснуудтайгаа ярилцах үедээ Ичгүүрт орохгүй.

Дуулал — Chapters