[1] ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНд шинэ дууг, Бурханлаг хүмүүсийн чуулганд Түүний магтаалыг дуулагтун.
[2] Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун. Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.
[3] Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.
[4] Учир нь ЭЗЭН Өөрийн хүмүүсээр бахддаг. Тэрээр зовогч хүмүүсийг авралаар үзэсгэлэнтэй болгоно.
[5] Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул. Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул.
[6] Тэдний аманд Бурханы дээд магтаалуудыг, Гарт нь хос иртэй илд байлга.
[7] Энэ нь үндэстнүүдээс өшөө авч Ард түмнүүдийг яллахын тулд,
[8] Тэдний хаадыг гинжээр гинжилж Ноёдыг нь төмөр дөнгөөр тушихын тулд,
[9] Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болой. Энэ бол Түүний бүх бурханлаг хүмүүст хүндэтгэл юм. ЭЗЭНийг магтагтун!