Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:54

[1] Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ!

[2] Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.

[3] Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.

[4] Хорон муу хүмүүс бол тийм биш, Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.

[5] Тийм учраас хорон муу хүн шийтгэлд, Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.

[6] Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг, Харин хорон муу хүний зам сөнөх болно.

Дуулал — Chapters