Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:15

[1] Бидэнд биш, Өө, ЭЗЭН, бидэнд биш, Харин Таны хайр энэрэл, Таны үнэний улмаас Өөрийнхөө нэрд л алдрыг өргө.

[2] Үндэстнүүд юунд "Тэдний Бурхан одоо хаана байна вэ?" гэж хэлэх ёстой вэ?

[3] Харин бидний Бурхан тэнгэрт байдаг. Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.

[4] Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюу Хүний гарын бүтээл болой.

[5] Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй. Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.

[6] Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй. Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.

[7] Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй. Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй. Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.

[8] Тэдгээрийг бүтээгчид, Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.

[9] Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

[10] Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

[11] ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн. Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

[12] ЭЗЭН биднийг санасаар ирсэн. Тэр биднийг ерөөнө. Тэрээр Израилийн гэрийг ерөөнө. Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.

[13] Тэрээр ЭЗЭНээс эмээдэг хүмүүсийг Их багагүй хамтад нь ерөөнө.

[14] ЭЗЭН та нарыг ч, Үр удмуудыг чинь ч өсгөн өнөр өтгөн болгох болтугай.

[15] Та нар тэнгэр газрыг бүтээгч ЭЗЭНээс ерөөл хүртэх болтугай.

[16] Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ, Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн.

[17] Үхэгсэд ЭЗЭНийг магтдаггүй, Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.

[18] Харин бид өдгөөгөөс өнө мөнхөд ЭЗЭНийг магтана. ЭЗЭНийг магтагтун!

Дуулал — Chapters