Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:09

[1] Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсээс авраач. Намайг хүчирхийлэгчдээс хамгаалаач.

[2] Тэд зүрхэндээ бузар муу зүйлсийг сэддэг. Тэд үргэлж дайнуудыг өдөөдөг.

[3] Тэд могой шиг хэлээ билүүддэг. Тэдний уруул дор хорт могойн хор байдаг. Села

[4] Өө, ЭЗЭН, намайг бузар муу хүмүүсийн гараас хамгаалаач. Миний хөлийг түлхэхээр зорьсон Хүчирхийлэгчдээс намайг хамгаалаач.

[5] Бардам хүмүүс намайг хорлохоор урхи ба уяануудыг тавьжээ. Тэд замын хажууд тор татсан. Тэд надад занга тавьсан. Села

[6] Би ЭЗЭНд хандан "Та бол миний Бурхан. Өө, ЭЗЭН, миний гуйх дуунд чих тавиач" гэв.

[7] Миний авралын хүч чадал болох Эзэн БУРХАН, Та тулалдааны өдөр миний толгойг бүтээн нөмөрсөн юм.

[8] Өө, ЭЗЭН, хорон муу хүний хүслийг бүү соёрхооч. Тэд өргөмжлөгдүүзэй гэж төлөвлөгөөг нь бүү дэмжээч. Села

[9] Намайг тойрон байгчдын толгойнуудын хувьд гэвэл Өөрсдийнх нь уруулын хор хөнөөлөөр тэднийг нөмөргөөч.

[10] Шатаж буй нүүрс тэдэн дээр унах болтугай. Тэд гал уруу, Гарч чадахааргүй гүн нүхэнд түлхүүлэн унах болтугай.

[11] Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.

[12] ЭЗЭН зовогч хүний хэргийг хийгээд Ядуу хүний төлөөх шударга ёсыг дэмжих болно гэдгийг би мэднэ.

[13] Зөв шударга хүн Таны нэрд үнэхээр талархана. Шулуун шударга хүн Таны оршихуйд амьдарна.

Дуулал — Chapters