[1] Мунхаг хүн зүрхэндээ "Бурхан байдаггүй" гэсэн. Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн. Сайн үйл хийдэг хүн огт байхгүй.
[2] ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.
[3] Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж, Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй.
[4] Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй, Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу?
[5] Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд ихэд айж байна.
[6] Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгохсон Гэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.
[7] Израилийн аврал Сионоос гарах болтугай! ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэд Иаков баясан, Израиль баярлана.