Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:11

[1] Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг. Тэрээр захирагчдын дунд шүүдэг.

[2] Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Хорон муу хүнд тал засна вэ? Села

[3] Дорой болон эцэггүй хүмүүсийг зөвтгө, Зовогсид болон гачигдагсдад шударга ёсоор үйлд.

[4] Дорой болон гачигдагсдыг авар. Тэднийг хорон муу хүний гараас чөлөөл.

[5] Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй. Тэд харанхуйд холхидог. Дэлхийн бүх сууриуд ганхсан.

[6] Би "Та нар бол бурхад, Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм.

[7] Гэсэн ч та нар хүн шиг үхэж, Ноёдын нэгтэй адил унах болно" гэв.

[8] Бурхан, босож, дэлхийг шүүгээч! Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.

Дуулал — Chapters