[1] Дуу минь Бурханд ханддаг, би чангаар хашхирна. Дуу минь Бурханд ханддаг, Тэр намайг сонсоно.
[2] Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан. Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг. Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.
[3] Би Бурханыг санаад, зовж шаналсан байдаг. Би санаа алдаад, сүнс минь сульддаг. Села
[4] Та миний нүдийг цавчуулаагүй. Би маш их шаналсан болохоор ярьж ч чадахгүй байна.
[5] Би урьдын өдрүүдийн тухай, Өмнөх жилүүдийн тухай бодсон.
[6] Би өөрийн дууг шөнө санана. Би зүрхээрээ бясалгах бөгөөд Сүнс минь тунгаан боддог.
[7] Эзэн үүрд орхих уу? Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?
[8] Түүний хайр энэрэл мөнхөд барагдсан уу? Амлалт мөнхөд үгүй болсон уу?
[9] Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан уу? Эсвэл Тэр уурандаа өршөөлөө хаасан уу? Села
[10] Тэгээд би "Хамгийн Дээд Нэгэний баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ" гэв.
[11] Би ЭЗЭНий үйлсийг санана. Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана.
[12] Би Таны бүх ажлыг тунгаан, Таны үйлсийг шимтэн бодно.
[13] Бурхан, Таны зам бол ариун. Ямар бурхан бидний Бурханы адил агуу вэ?
[14] Та бол гайхамшгуудыг үйлддэг Бурхан. Та ард түмнүүдийн дунд Өөрийн хүч чадлыг мэдүүлсэн.
[15] Та Өөрийн хүчээр Өөрийн хүмүүсийг буюу Иаков ба Иосефын хөвгүүдийг зольсон. Села
[16] Бурхан, их ус Таныг харсан. Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан. Гүн нь ч чичирсэн.
[17] Үүлс усыг асгасан. Тэнгэрүүд ч дуу гаргасан. Таны сумнууд ч энд тэнд гялбасан.
[18] Таны аянгын дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлсэн. Газар чичрэн хөдөлсөн.
[19] Таны зам далайд, Таны жимүүд их усанд байсан бөгөөд Таны мөрүүд ч мэдэгдэхгүй.
[20] Та Өөрийн хүмүүсийг хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар удирдсан.