[1] Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно. Танд тангаргийг ч биелүүлнэ.
[2] Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг.
[3] Намайг гэм буруу дийлжээ. Та бидний алдаа зөрчлийг уучилдаг.
[4] Өөрийн хашаануудад суулгахаар Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ! Бид Таны ариун сүм болох Таны өргөөний сайн сайханд хангалуун байна.
[5] Бидний авралын Бурхан, Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болох Та зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.
[6] Та хүч тэнхээг бүслэн Өөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.
[7] Та далайн түрхрээ Давалгаануудынх нь түрхрээ болон Хүмүүсийн үймээнийг ч намдаадаг.
[8] Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.
[9] Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн. Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.
[10] Та түүний шанг арвинаар усалдаг. Та түүний нуруутай тэгшилсэн. Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг. Та ургахыг нь ч ерөөдөг.
[11] Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөд Таны замд тос дусалдаг.
[12] Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж, Толгод баяр баясгалангаар хучигддаг.
[13] Нугыг хонин сүрэг нөмөрч, Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ. Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.