[1] ЭЗЭНд шинэ дууг дуулагтун. Учир нь Тэрээр гайхамшигтай зүйлсийг үйлдсэн бөгөөд Түүний баруун гар ба Түүний ариун мутар Түүнд авралыг гүйцэтгэсэн.
[2] ЭЗЭН Өөрийн авралыг мэдүүлсэн. Тэрээр үндэстнүүдийн нүдэнд Өөрийн зөв шударга байдлыг илчилсэн.
[3] Тэрээр Израилийн гэрт хандсан Өөрийн хайр энэрэл ба итгэлтэй байдлаа санасан. Дэлхийн зах хязгаар бүр бидний Бурханы авралыг үзсэн юм.
[4] Бүх дэлхий ЭЗЭНд баяртайгаар хашхирагтун. Дуу гарган, баярлан дуулж, магтан дуулагтун.
[5] Ятгаар болон ая эгшгээр, Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун.
[6] Бүрээнүүд болон эвэр бүрээний дуугаар ЭЗЭН болох Хааны өмнө баяртайгаар хашхирагтун.
[7] Далай болон түүний доторх бүх юмсыг, Ертөнц болон түүн дотор оршигч бүхнийг нүргэлүүл.
[8] ЭЗЭНий өмнө гол мөрнүүдийг алга ташуулан, Уул нуруудыг баярлан дуулуул.
[9] Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.