Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:24

[1] ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?

[2] Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.

[3] Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй, Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.

[4] Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм. Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.

[5] Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.

Дуулал — Chapters