Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:40

[1] ЭЗЭН, Тан уруу би хашхирч байна. Хад минь, чихээ бүү бөглөөч. Учир нь хэрэв Та дуугүй байвал Би нүх уруу унадаг хүмүүсийн адил болно.

[2] Би Тан уруу тусламж гуйн хашхирахад, Би гараа Таны ариун газар уруу чиглүүлэн өргөхөд Миний гуйлтын дууг сонсооч.

[3] Хорон муу хүмүүс болон Гэм бурууг үйлдэгчидтэй хамт намайг бүү чирэн аваачаач. Тэд хөршүүддээ эв найрамдлыг захидаг боловч Зүрхэнд нь бузар муу байдаг.

[4] Тэдний ажлууд болон Үйлдлийнх нь бузар муугийн дагуу тэдэнд хариу өгөөч. Тэдний гарын бүтээлийн дагуу тэдэнд хариу өгөөч. Тэдний авбал зохих зүйлсээр тэдэнд буцаан төлөөч.

[5] Тэд ЭЗЭНий ажлууд болон Түүний гарын бүтээлүүдийг ойшоодоггүй тул Тэр тэднийг устгаж, харин тэднийг дахин босгохгүй.

[6] ЭЗЭН магтагдах болтугай. Учир нь Тэр миний гуйх дууг сонссон юм.

[7] ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм. Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд Өөрийн дуугаар би Түүнд талархах болой.

[8] ЭЗЭН бол тэдний хүч чадал, Мөн Тэрээр Өөрийн тослогдогчийн хувьд авралын хамгаалалт юм.

[9] Өөрийн хүмүүсийг аварч, Өөрийн өвийг ерөөгөөч. Бас тэдний хоньчин нь болж, Тэднийг мөнхөд үүрч яваач.

Дуулал — Chapters