Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:22

[1] Бурхан Иудад алдартай. Түүний нэр Израильд аугаа.

[2] Түүний асар Салемд бий. Түүний орших газар ч бас Сионд бий.

[3] Тэнд Тэрээр галтай сумнууд, Бамбай, сэлэм болон дайны зэвсгүүдийг хугалсан. Села

[4] Та бол алдартай, Олзны уулсаас ч илүү сүр жавхлантай.

[5] Бат бэх зүрхтэй хүмүүс дээрэмдүүлж, Нойрсоцгоожээ. Дайчдын хэн нь ч гараа хөдөлгөж чадаагүй.

[6] Иаковын Бурхан, Таны зэмлэлд Морьтон хийгээд морь нь хоёулаа гүн нойронд автжээ.

[7] Та, зөвхөн Та бол эмээн хүндэтгүүштэй юм. Таныг нэгэнт уурласан үед хэн Таны өмнө зогсох вэ?

[8] Та тэнгэрээс шүүлтийг сонсгосон.

[9] Бурхан дэлхийн бүх даруу хүмүүсийг аврахаар Шүүхийн тулд боссон үед Газар айж, дуугүй байсан. Села

[10] Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно. Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.

[11] Өөрийн Бурхан ЭЗЭНд тангараглаж, түүнийгээ биелүүл. Түүнийг хүрээлэгч бүгд эмээвэл зохих Түүнд бэлгүүдийг баригтун.

[12] Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно. Түүнээс дэлхийн хаад айдаг юм.

Дуулал — Chapters