Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:36

[1] ЭЗЭНийг магтагтун! Би шулуун шударга хүмүүсийн дунд болон чуулганд Бүхий л зүрхээр ЭЗЭНд талархал өргөнө.

[2] ЭЗЭНий үйлс агуу юм. Тэдгээрт баярлагчид тэднийг судалдаг юм.

[3] Түүний ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөд Түүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

[4] Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог. ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.

[5] Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн. Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно.

[6] Тэр үндэстнүүдийн өв залгамжлалыг Өөрийн ард түмэнд өгснөөр Өөрийн үйлсийн хүчийг тэдэнд мэдүүлсэн.

[7] Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм. Түүний бүх тогтоолууд баттай юм.

[8] Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон. Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.

[9] Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн. Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан. Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.

[10] ЭЗЭНээс эмээхүй бол мэргэн ухааны эхлэл юм. Түүний тушаалуудыг үйлдэгч бүгдэд сайн ухаан байдаг. Түүний магтаал мөнхөд байдаг.

Дуулал — Chapters