Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:51

[1] Өшөө авалтын Бурхан болох ЭЗЭН, Өшөө авалтын Бурхан, гэрэлтээч!

[2] Дэлхийн Шүүгч ээ, босож, Бардамнагчдад нөхөн төлөөч.

[3] Хэдий болтол хорон муу хүмүүс, ЭЗЭН, Хэдий болтол хорон муу хүмүүс баярлаж цэнгэх вэ?

[4] Тэд цацаж, дээрэлхүү үгс ярьдаг. Хууль бусыг үйлдэгчид бүгд өөрсдөөрөө бахархдаг.

[5] Өө, ЭЗЭН, тэд Таны хүмүүсийг бяцалж, Таны өв залгамжлалыг зовоодог.

[6] Тэд бэлэвсэн эмэгтэй ба харь хүнийг алж, Өнчнийг ч хороодог.

[7] Тэд "ЭЗЭН хардаггүй, Иаковын Бурхан анхаардаггүй" гэв.

[8] Ард түмний дундах мунхгууд аа, анхаараарай. Тэнэгүүд ээ, та нар хэзээ ухаарах юм бэ?

[9] Чихийг бүтээсэн Тэрээр сонсохгүй гэж үү? Нүдийг бүтээсэн Тэрээр харахгүй гэж үү?

[10] Үндэстнүүдийг гэсгээдэг, Хүнд эрдэм мэдлэгийг заадаг Тэрээр зэмлэхгүй гэж үү?

[11] ЭЗЭН хүний бодлуудыг хийгээд Тэдгээр нь дэмий хоосон болохыг мэднэ.

[12] Өө, ЭЗЭН, Таны гэсгээдэг, Таны Өөрийн хуулиа заадаг хүн ерөөлтэй еэ!

[13] Ингэснээр хорон муу хүнд нүх ухах хүртэл Та түүнийг зовлонгийн өдрөөс ангижруулан тайвныг өгнө.

[14] Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй, Өөрийн өвийг ч орхихгүй.

[15] Учир нь шүүх дахин зөв шударга болж, Зүрхээрээ шулуун бүгд түүнийг дагана.

[16] Хэн мууг үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө босох вэ? Хэн гэм нүгэл үйлдэгчийг эсэргүүцэн Миний төлөө зогсох вэ?

[17] Хэрэв ЭЗЭН надад тус болоогүйсэн бол Миний сэтгэл удахгүй чимээгүйн дунд оршихсон.

[18] Хэрэв би "Миний хөл хальтирсан" гэж хэлэх ёстой байсан бол, Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан.

[19] Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг.

[20] Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?

[21] Тэд хамтдаа зөв шударга хүмүүсийн амийн эсрэг бүлэглэж, Гэмгүй хүнд үхлийн ял өгдөг.

[22] Харин ЭЗЭН миний бат цайз, Миний Бурхан миний хоргодох хад байсаар ирсэн.

[23] Тэр тэдний гэм нүглийг өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг бузар муугийнх нь дотор устгана. Бидний Бурхан ЭЗЭН тэднийг устгана.

Дуулал — Chapters