Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:53

[1] ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.

[2] Таны сэнтий эрт дээр үеэс тогтсон. Та өнө мөнхөөс байсан.

[3] Өө, ЭЗЭН, их ус өндөрсгөж, Их ус дуугаа өндөрсгөсөн. Их ус давалгаануудаа өргөдөг.

[4] Их усны нүргээн шуугианаас, Далайн хүчит давалгаануудаас ч Өндөрт буй ЭЗЭН илүү хүчтэй.

[5] Таны гэрчлэлүүд маш үнэн юм. Өө, ЭЗЭН, ариун байдал Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.

Дуулал — Chapters