Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:46

[1] Ирэгтүн, ЭЗЭНд баясалтайгаар дуулцгаан, Авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая.

[2] Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая.

[3] Учир нь ЭЗЭН бол агуу Бурхан ба Бүх бурхдын дээр агуу Хаан юм.

[4] Дэлхийн гүн газрууд Түүний гарт байдаг бөгөөд Уулсын шовх оройнууд ч бас Түүнийх.

[5] Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.

[6] Ирэгтүн, мөргөж, бөхийн, Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.

[7] Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд Бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм. Өнөөдөр та нар Түүний дууг сонссон бол

[8] Мерибад болсны адил, Цөлд Массагийн өдөр болсны адил зүрхээ бүү хатууруул.

[9] "Та нарын эцэг өвгөд сориход, Миний үйлсийг харсан хэрнээ Намайг шалгахад нь

[10] Дөчин жилийн турш Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэднийг зүрхэндээ төөрөлдсөн бөгөөд Миний замуудыг мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.

[11] Тиймээс Би уурандаа Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан".

Дуулал — Chapters