Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:03

[1] Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөж байна.

[2] Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг, Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шиг Түүнийг биднийг нигүүлсэх хүртэл Бидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.

[3] Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч. Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ.

[4] Бидний сэтгэл Цалгар хүмүүсийн доог тохуу, Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.

Дуулал — Chapters