Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:47

[1] Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.

[2] Эзэн, дуу хоолойг минь сонсооч! Миний гуйлтын дуунд Таны чих зөөлөн байг.

[3] ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?

[4] Харин Танаас эмээхийн тулд Танд уучлал байдаг билээ.

[5] Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд Түүний үгэнд би найддаг билээ.

[6] Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг. Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.

[7] Израиль аа, ЭЗЭНд найдагтун. Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа, Түүнд арвин золилт бий.

[8] Тэрээр Израилийг Бүх гэм буруугаас нь золих болно.

Дуулал — Chapters