Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:16

[1] ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ.

[2] Өөрийн өстнүүдээс болж Балчир, нярай хүүхдүүдийн амаар Та хүч чадлыг бататгасан нь Дайсан болон хонзогногчийг дуугүй байлгахын тулд болой.

[3] Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо

[4] Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?

[5] Та түүнийг тэнгэр элчээс арай доор болгож, Алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ.

[6] Та түүнд Өөрийн мутрын бүтээлүүдийг захируулдаг. Та түүний хөл доор бүх юмыг тавьсан нь

[7] Бүх хонь ба үхрүүд, Мөн хээрийн араатан амьтад,

[8] Тэнгэрийн шувууд болон далайн загас буюу Усан замаар сэлэгч бүхэн юм.

[9] ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ!

Дуулал — Chapters