Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:30

[1] "ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол" гэж Израилиар одоо хэлүүл

[2] "Хүмүүс бидний эсрэг босох үед ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол

[3] Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед Тэд биднийг амьдаар маань залгих байсан.

[4] Тэгээд их ус биднийг хаман, Усны урсгалууд бидний сэтгэлийг живүүлэх байсан.

[5] Тэгээд догшин ус бидний сэтгэлийг живүүлэх байсан".

[6] Биднийг тэдний шүдэнд тастуулахаар өгөөгүй ЭЗЭН магтагдах болтугай.

[7] Бидний сэтгэл анчны урхинаас мултрах шувуу шиг зугтсан билээ. Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.

[8] Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНий нэрд бий.

Дуулал — Chapters