[1] Бурханлаг бус хүнд зүрхэнд нь нүгэлт чанар ярьдаг. Түүний нүдэнд Бурханаас эмээхүй нь үгүй.
[2] Учир нь тэр өөрийгөө дөвийлгөж, өөрийн гэм нүглийг илрэхгүй, үзэн ядагдахгүй! гэсэн.
[3] Түүний амнаас гарах үг нь хорон муухай бөгөөд хуурамч юм. Тэр мэргэн ухаан ба сайн үйлсээ зогсоосон.
[4] Тэр гэмт хорон санаагаа орондоо төлөвлөдөг. Тэр өөрийгөө буруу зам дээр зогсоодог. Тэр бузар үйлийг жигшдэггүй.
[5] ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий! Таны итгэмж огторгуйд ч хүрнэ.
[6] Таны зөв шударга Бурханы уулстай адил, Таны шүүх бол их далайтай адил. ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг.
[7] Бурхан аа! Таны энэрэл хайр хичнээн үнэтэй вэ! Хүмүүн Таны жигүүрийн сүүдэр дор хоргоддог.
[8] Тэд Таны өргөөн дэх баялгаар элбэг хангалуун байдаг. Та тэднийг Өөрийн тааламжит голоос ундаалдаг.
[9] Амийн эх булаг нь Танд бий. Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг.
[10] Таныг таньж мэдэгчдэд Өөрийн энэрэл хайрыг үргэлжлүүлэн Шулуун шударга сэтгэлтэнд Өөрийн зөв шударгыг хүртээгээч!
[11] Бардамнагчийн хөлийг надад бүү хүргээч! Муу хүний гараар намайг бүү зайлуулаач!
[12] Гэм хор хийгчид тэнд унасан. Тэд газар хөсөр унаад, дахин босож чадахгүй!