Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:02

[1] ЭЗЭН, миний өстнүүд яасан олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна.

[2] Олон хүмүүс миний тухай "Түүнд Бурханы дотор аврал үгүй" гэдэг. Села

[3] Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай, Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.

[4] Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан. Села

[5] Би хэвтээд, унтаад, сэрсэн, Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.

[6] Түмэн хүн миний эсрэг Намайг бүсэлсэн ч би айхгүй.

[7] ЭЗЭН, босооч! Бурхан минь ээ, намайг авраач! Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн. Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.

[8] Аврал бол ЭЗЭНийх. Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай! Села

Дуулал — Chapters