Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:35

[1] Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна. Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна.

[2] Би Түүний өмнө гомдлоо урсгана. Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина.

[3] Миний сүнс миний дотор сульдах үед Та зам мөрийг минь мэдэж байсан. Явах замд минь Тэд намайг барихаар урхи нуусан байв.

[4] Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.

[5] Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ. Би "Та бол миний хоргодох газар, Амьдын газарт миний хувь юм.

[6] Хашхирах дууг минь анхаараач. Учир нь би маш дорд болгогдсон байна. Намайг хавчигсдаас минь авраач. Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.

[7] Би Таны нэрд талархал өргөж байхын тулд Сэтгэлийг минь шоронгоос гаргаач. Та надад өгөөмөр хандах учир Зөв шударга хүмүүс намайг хүрээлнэ" гэв.

Дуулал — Chapters