Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:42

[1] ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ? Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?

[2] Бардам зангаараа хорон санаат хүн зовж буй нэгнийг мөшгөдөг. Өөрсдийнх нь сэдсэн заль мэхэнд тэднийг унагаач.

[3] Хорон муу хүн өөрийн хүсэл тачаалаар сайрхдаг бөгөөд Шунахай хүн ЭЗЭНийг хараан, үл ойшоодог.

[4] Хорон муу хүн бардам нүүрээрээ хайдаггүй. Түүний бодол бүхэнд "Бурхан байдаггүй".

[5] Түүний зам ямагт бат бэх байдаг. Таны шийтгэлүүд өндөрт, түүний хараанаас гадна билээ. Өөрийн бүх дайснуудыг тэр доромжилдог юм.

[6] Тэрээр зүрхэндээ "Би огт ганхахгүй. Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй" гэдэг.

[7] Түүний ам нь хараал, ов мэх, хавчлагаар дүүрэн. Түүний хэлэн доор саад төвөг болон хорон санаа байдаг.

[8] Тэрээр тосгодын нуувчуудад суудаг. Нууц газруудад тэрээр гэмгүй хүнийг алдаг. Түүний нүд ядуу хүнийг нууцхан хайж байдаг.

[9] Арслан нүхэндээ мяраадаг шиг тэрээр нууц газруудад хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг барихаар хүлээн хэвтдэг. Тэрээр ядарсан нэгнийг өөрийн торонд оруулж барьдаг билээ.

[10] Тэр мяраан, атийн хэвтдэг бөгөөд Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг юм.

[11] Тэрээр зүрхэндээ "Бурхан мартсан билээ. Тэрээр нүүрээ нуусан. Тэрээр үүнийг хэзээ ч харахгүй" гэдэг.

[12] ЭЗЭН, босооч! Бурхан, мутраа өргөөч! Ядуусыг бүү мартаач.

[13] Хорон муу хүн Бурханыг юунд хараана вэ? Тэрээр зүрхэндээ "Та буцааж нэхэхгүй" гэдэг.

[14] Та харсан билээ. Учир нь Өөрийн мутраар хариулахын тулд Та зовлон зүдгүүр, уур унтууцлыг ажигласан билээ. Ядуу хүн Танд даатгадаг. Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.

[15] Хорон муу хийгээд бузрыг үйлдэгчийн гарыг хугалж, Юу ч олохгүй болтлоо түүний хорон мууг хайн илрүүлээч.

[16] ЭЗЭН бол үүрд мөнхөд Хаан юм. Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ.

[17] ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонссон билээ. Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч.

[18] Ингэснээр дэлхий дээрх хүмүүс дахин сүрдүүлэхгүй болгохоор Өнчин болон хавчигдсан хүнийг зөвтгөөч.

Дуулал — Chapters