Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:21

[1] ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ.

[2] Тэгээд бидний ам инээдээр, Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм. Тэгээд тэд үндэстнүүдийн дунд "ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм" гэв.

[3] ЭЗЭН бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэн юм. Бид баярлаж байна.

[4] Өө, ЭЗЭН, бидний олзлогдогсдыг Өмнөдийн гол горхинууд шиг сэргээгээч.

[5] Нулимс дуслуулан үр суулгагчид Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.

[6] Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.

Дуулал — Chapters