Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:28

[1] Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун.

[2] ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн.

[3] ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг.

[4] Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт.

[5] Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.

Дуулал — Chapters