Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:03

[1] Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд Нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!

[2] ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд Сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!

[3] Би дуугүй байхад Өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан.

[4] Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв. Шим шүүс минь зуны ганд мэт хатсан юм. Села

[5] Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд Гэм нүглээ би нуугаагүй. "Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ" гэж би хэлэв. Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ. Села

[6] Тиймээс бурханлаг хүн бүр Таны олдох боломжтой үед Танд залбираг. Үнэндээ их ус үерлэхэд тэд түүнд хүрэхгүй.

[7] Та бол миний хоргодох газар, Та намайг зовлон бэрхшээлээс хамгаалдаг. Та намайг авралын дуугаар хүрээлүүлдэг. Села

[8] Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамайг зөвлөнө.

[9] Ухаангүй адуу, эсвэл луус шиг бүү бол. Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй бол Та нарт ойртон ирэхгүй.

[10] Хорон муу хүний зовлон гуниг олон билээ. Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.

[11] Зөв шударга хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан, баясагтун. Зүрхээрээ шулуун шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!

Дуулал — Chapters