Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:39

[1] Өө, Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би сэтгэлээрээ ч хүртэл магтан дуулна.

[2] Босоо ятга болон ятга аа, сэрээч. Би үүрийн гэгээг сэрээнэ!

[3] Өө, ЭЗЭН, би хүмүүсийн дунд Танд талархал өргөж, Үндэстнүүдийн дунд Танд магтан дуулна.

[4] Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөд Таны үнэн огторгуйд тулам агуу билээ.

[5] Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж, Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.

[6] Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, надад хариулаач.

[7] Бурхан Өөрийн ариун газарт айлдсан нь "Би ихэд баярлана, би Шекемийг хуваан, Суккотын хөндийг хэмжинэ.

[8] Гилеад бол Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч гэсэн Миний толгойн дуулга. Иуда бол Миний очирт таяг.

[9] Моаб бол Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филистийн дээр Би чангаар хашхирна".

[10] Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ? Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?

[11] Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзсан биш үү? Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?

[12] Өстний эсрэг бидэнд туслаач, Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.

[13] Бурханаар дамжуулан бид зоригтой байх бөгөөд Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.

Дуулал — Chapters