[1] Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан. Та уурлан хилэгнэсэн. Биднийг сэргээгээч.
[2] Та газрыг хөдөлгөн, түүнийг хагалсан. Газар доргиж байгаа тул түүний цөмөрхийг нийлүүлээч.
[3] Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан. Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.
[4] Та Өөрөөс тань эмээдэг хүмүүст тугийг өгсөн. Ингэснээр үүнийг үнэний төлөө өргүүлсэн. Села
[5] Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач.
[6] Бурхан ариун газартаа айлдсан нь "Би ихэд баярлана, Би Шехемийг хувааж, Суккотын хөндийг ч хэмжинэ.
[7] Гилеад бол Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч бас Миний толгойн дуулга. Иуда бол Миний очирт таяг.
[8] Моаб бол Миний угаалгын сав. Едомын дээр Би гутлаа шиднэ. Филист ээ, Надаас болж чанга хашхир!".
[9] Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ? Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?
[10] Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу? Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?
[11] Өстний эсрэг бидэнд туслаач, Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
[12] Бурханаар дамжуулаад бид зоригтой байх бөгөөд Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ. Найрал дууны удирдаачид. Утсан хөгжим дээр. Давидын дуулал.