[1] Намайг хамгаалаач Бурхан, Учир нь би Таны дотор хоргоддог.
[2] Би ЭЗЭНд "Та бол миний Эзэн. Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй" гэж хэлэв.
[3] Газар дэлхийд байгаа ариун хүмүүсийн тухайд Тэд гойд сайн бөгөөд миний бүх баяр жаргал тэдэнд байдаг.
[4] Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ. Би тэдний цуст ундаан өргөлийг цутгахгүй, Тэдний нэрүүдийг ч уруулаараа дуудахгүй.
[5] ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм. Та миний хувь ноогдлыг тэтгэдэг.
[6] Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Миний өв наддаа үнэхээр сайхан.
[7] Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
[8] Би ЭЗЭНийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй.
[9] Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг. Миний бие ч аюулгүй аж төрнө.
[10] Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.
[11] Та надад амийн замыг таниулна. Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг. Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг.