Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:44

[1] ЭЗЭН, үгэнд минь чих тавьж, Ёолох дууг минь анхаараач.

[2] Миний Хаан болон миний Бурхан, Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч, Учир нь Тандаа би залбирнам.

[3] Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно. Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.

[4] Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ. Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.

[5] Онгирон сагсуурагчид Таны мэлмийн өмнө зогсож чадахгүй. Гэм нүгэл үйлдэгч бүгдийг Та үзэн яддаг.

[6] Худал яригчдыг Та устгадаг. Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.

[7] Харин миний хувьд гэвэл, Таны элбэг хайр энэрлээр би Таны өргөөнд орж, Таны ариун сүмд би Таныг хүндэтгэн бөхийнө.

[8] ЭЗЭН, дайснуудын минь улмаас Та намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч. Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.

[9] Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй. Тэдний зүрх сэтгэл нь сүйрэл юм. Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ магтан хөөрөгддөг.

[10] Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач! Өөрсдийнх нь арга залиар тэднийг унагаач! Үй түмэн алдаа зөрчил дотор нь тэднийг хөөн гаргаач, Учир нь тэд Таны эсрэг тэрсэлдэг билээ.

[11] Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж, Мөнхөд баярлан дуулах болно. Таны нэрийг хайрлагчид Танд баярлахын тулд тэднийг Та хамгаалаач.

[12] Учир нь зөв шударга хүнийг ерөөдөг нь, ЭЗЭН, Та билээ. Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ.

Дуулал — Chapters