Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:49

[1] Мунхаг хүн зүрхэндээ "Бурхан байхгүй" гэв. Тэд ялзарсан бөгөөд жигшмээр шударга бусыг үйлдсэн. Сайныг үйлддэг хүн байхгүй.

[2] Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.

[3] Тэд хүн бүр гажиж, Хамтдаа бузар болцгоосон. Сайныг үйлддэг хүн байхгүй, нэг ч хүн байхгүй.

[4] Миний хүмүүсийг талх идсэн мэт иддэг Бузар муугийн ажилчид ухаардаггүй юм уу? Тэд Бурханыг дууддаггүй юм уу?

[5] Тэд айхаар юм байхгүй газар ихэд айсан билээ. Учир нь Бурхан чамайг бүслэгчдийн ясыг бутраан тараасан. Бурхан тэднийг голсон учраас чи тэднийг ичгүүр болгосон.

[6] Өө, Израилийн аврал Сионоос гараасай! Бурхан Өөрийн олзлогдогсдыг буцаан авчрахад Иаковыг баясга, Израилийг баярлуул.

Дуулал — Chapters