Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:33

[1] Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна, Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.

[2] Би төгс замд анхааралтай явна. Та над уруу хэзээ ирэх вэ? Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.

[3] Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй.

[4] Зальхай зүрх надаас сална. Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.

[5] Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

[6] Тэднийг өөртэйгөө хамт суулгахын тулд Нүд минь энэ газар нутгийн итгэлтэй хүмүүсийг ажиглана. Төгс замаар явагч нэгэн надад үйлчилнэ.

[7] Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй. Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.

[8] Гэм бурууг үйлдэгч бүхнийг ЭЗЭНий хотоос таслахын тулд Өглөө бүр би энэ газар нутгийн бүх хорон муу хүнийг устгана.

Дуулал — Chapters