Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:25

[1] Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан, Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.

[2] Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач. Миний хашхиралтад чихээ тавиач.

[3] Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд Амь минь Үхэгсдийн оронд ойртсон.

[4] Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон. Би хүч чадалгүй хүнтэй адил,

[5] Үхэгсдийн дунд хаягдсан, Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон. Та тэднийг дахин санахгүй бөгөөд Тэд Таны мутраас таслагдсан.

[6] Та намайг хамгийн гүнзгий нүхэнд, Харанхуй газруудад, гүнд тавьсан.

[7] Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөд Та Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон. Села

[8] Та миний танилуудыг надаас холдуулсан. Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон. Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.

[9] Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан. Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан. Би Тан уруу гараа сунгасан.

[10] Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү? Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?

[11] Таны хайр энэрэл булшинд, Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?

[12] Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү? Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?

[13] Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.

[14] Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ? Юунд Та надаас нүүрээ нууна вэ?

[15] Би залуугаасаа зовж, үхэх шахсан. Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.

[16] Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн. Таны аймшгууд намайг сөнөөсөн.

[17] Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн. Тэд хамтдаа намайг бүсэлсэн.

[18] Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан. Танилууд минь ч харанхуйд байна.

Дуулал — Chapters