Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:29

[1] Тэд надад "ЭЗЭНий өргөө уруу явцгаая" гэхэд Би баярласан.

[2] Иерусалим аа, бидний хөл Чиний дааман хаалганы дотор зогсож байна.

[3] Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,

[4] Тийшээ овгууд, ЭЗЭНий овгууд ЭЗЭНий нэрд талархал өргөхөөр Израилийн тогтоолын дагуу очдог юм.

[5] Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг, Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.

[6] Иерусалимын амар амгалангийн төлөө гуй. "Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.

[7] Амар амгалан чиний ханан хэрмийн дотор, Сайн сайхан чиний орднуудад байх болтугай".

[8] Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө Би одоо "Чиний дотор амар амгалан байх болтугай" гэж хэлнэ.

[9] Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө Би чиний сайн сайхныг эрэн хайх болно.

Дуулал — Chapters