[1] Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож, Гуйлтад минь чих тавиач. Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!
[2] Өөрийн зарцаа бүү шүүгээч. Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.
[3] Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ. Тэр миний амийг газарт нухчжээ. Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шиг Харанхуй газруудад суулгасан.
[4] Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ. Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.
[5] Би эртний өдрүүдийг санадаг. Би Таны үйс бүхнийг тунгаадаг. Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.
[6] Би Тан уруу гараа сунгадаг. Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг. Села
[7] Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач. Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.
[8] Таны хайр энэрлийг өглөө надад сонсгооч. Учир нь би Танд итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.
[9] Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач. Би Таны дотор хоргодно.
[10] Та миний Бурхан учраас Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач. Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг.
[11] Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч. Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.
[12] Өөрийн хайр энэрлээр дайснуудыг минь таслан хаяж, Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач. Учир нь би бол Таны зарц билээ.