[1] ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн. Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.
[2] ЭЗЭН Сионд агуу бөгөөд Бүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.
[3] Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг. Тэр бол ариун.
[4] Хааны хүч чадал нь шүүхийг хайрладаг. Та тэгш ёсыг батжуулсан. Та Иаковын дотор шүүх ба зөв шударга байдлыг гүйцэлдүүлсэн.
[5] Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн. Тэр бол ариун.
[6] Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.
[7] Тэр тэдэнд үүлэн баганаас айлдсан. Тэд Түүний гэрчлэлүүдийг болон Түүний тэдэнд өгсөн зарлигуудыг сахин биелүүлсэн.
[8] Бидний Бурхан ЭЗЭН, Та тэдэнд хариулсан. Та тэднийг уучилдаг Бурхан, Мөн тэдний үйлдсэнд хариуг өгөгч байсан.
[9] Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний ариун ууланд мөргөгтүн. Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.