Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:02

[1] ЭЗЭН бол миний хоньчин, Надад дутах зүйл нэг ч үгүй.

[2] Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, Дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.

[3] Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө Зөвийн замаар намайг хөтөлдөг.

[4] Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч Би хор хөнөөлөөс айхгүй, Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.

[5] Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. Аяга минь дүүрч бялхдаг.

[6] Сайн сайхан хийгээд хайр энэрэл Насан туршид минь намайг лавтай яа дагана. Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.

Дуулал — Chapters