Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:05

[1] Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн, Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.

[2] Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж, Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.

[3] ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?

[4] Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.

[5] Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг, Авралынхаа Бурханаас зөвтгөлийг хүртэх болно.

[6] Энэ бол Түүнийг хайгчдын үе юм. Иаковын Бурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм. Села

[7] Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.

[8] Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ? Хүчтэй, чадалтай ЭЗЭН, Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.

[9] Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулд Дааман хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.

[10] Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ? Түмэн цэргийн ЭЗЭН, Тэр бол сүр жавхлангийн Хаан юм. Села

Дуулал — Chapters