Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:02

[1] Бурхан, Миний гомдлын дууг сонсооч. Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач.

[2] Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан, Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач.

[3] Тэд хэлээ илд мэт ирлэжээ. Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь

[4] Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм. Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үгүй.

[5] Тэд хорон зорилго дотор бат зогсдог. Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг. Тэд "Хэн тэднийг харах юм бэ?" гэдэг.

[6] Тэд "Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа" гэж хэлэн Шударга бусыг сэддэг. Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.

[7] Харин Бурхан тэднийг сумаар харвана. Тэд гэнэтхэн шархадна.

[8] Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг. Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.

[9] Тэгээд бүх хүмүүс айж, Бурханы ажлыг тунхаглан, Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно.

[10] Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно. Шударга зүрхтэй хүн бүхэн бахархан бахдана.

Дуулал — Chapters